Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Турк Улсын олон муж, хотыг хамарсан хүчтэй газар хөдлөлтөд олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, асар их гарз хохирол учирсанд ахан дүүсийн холбоотой туркийн нийт ард түмний уй гашууг хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлэв.
Энэ хүнд цаг мөчид монголын ард иргэд туркийн анд нөхөдтэй зүрх сэтгэлээрээ байнга хамт байх болно. Бид бүхний сэтгэлийн дэм гамшигт өртсөн хүмүүс, тэдний гэр бүл, анд нөхөд туркийн нийт ард иргэдийн уй гашуу, хүндрэл бэрхшээлийг бага ч болов нимгэлнэ гэж найдаж байна гэлээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …