“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордноо үргэлжилж байна.
Сонсголын үеэр "Чингис бонд", "Гудамж" төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг дуудан асуулт асуув.
Нэг цаг асуулт, хариулт явсны эцэст Н.Батбаярын биеийн байдал муудан хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголыг түр орхин гарав.
Сайд асан Н.Батбаяраас Чингис бондыг босгож, олон төсөл хөтөлбөрүүдэд үр ашиггүй зарсан талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар тодрууллаа.
Гэрчүүд:
Сонсголын эхэнд хэлэлцэх асуудалд холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, ТОСК ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, НЗДТГ-ын Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Т.Оргил тэргүүтэй албан тушаалтнууд гэрчээр дуудагдан иржээ.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Чингис хаан бондын 1,5 тэрбум доллар юунд зарцуулагдсан бэ?
2011 онд Монгол Улс үсрэнгүй хөгжиж байсан өндөр хөгжилтэй Азийн Дубай улс болох нь гэж Монголд хөрөнгө оруулагчид хошуурч байсан. Энэ үеэр анхны Чингис хаан бонд 1.5 тэрбум долларын хөрөнгө боссон. Энэ бондын зарцуулалт юунд зарагдав? Улсын төсвийн шинж чанартай олон арга хэмжээнүүдэд зарцуулаад дууссан.
Хөгжлийн банк Монголын томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх байсан. Гэтэл УИХ бүү хэл Засгийн газрын хуралдаанаар орсон үгүй нь мэдэгдэхгүй тендерийн хууль үйлчлэхгүйгээр санхүүжүүлсэн. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг эрхлэж байсан шүү дээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: Би Монголд мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй
Түрүүчийн сонсголд намайг ирээгүй гэж байна. Би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсны мэдэгдэл ирээгүй. Тэгсэн хэрнээ дуудсан боловч намайг ирээгүй гэж миний нэр төрд халдсан.
2012 оны сүүлийн хагаст дэлхийн эдийн засгийн байдал Монголд хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас гаднаас мөнгө босгож Чингис бондыг босгох асуудал тавигдсан.
2012 оны 12-р сарын 6-ны өглөө 1.5 тэрбум долларын хөрөнгө орж ирснээр өнөөдрийн асуудал эхэлсэн түүхтэй. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2 жил ажилласан. Дараа нь 300 сая долларын Самурай бонд, Хятад, Европын улс орнуудаас 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулж ирсэн. Би Монголд мөнгө оруулж ирсэн болохоос захиран зарцуулах эрх эдлээгүй.
Чингис бондын мөнгөөр Монголд асар их бүтээн байгуулалт хийсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. Орон нутгаар холбосон замууд барьсан. 50 жил хаагдсан Богд уулийн арын замыг барьсан.
Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Зэс, нүүрс, алтны үнэ гэх мэтчилэн. Тэр хямралаас гарахын тулд энэ хөрөнгийг босгож, огцом уналтаас аварсан. 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгдсэн.
Чингис бондын хөрөнгө анх босохдоо хоёр янзаар орж ирсэн. Чингис бонд босгоод Монгол Улсыг өрөнд оруулсан гэж байгаа бол үгүй. Чингис бондын мөнгөөр Монголд асар их бүтээн байгуулалт хийсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад орсон. Орон нутгийн холбосон замууд барьсан. 50 жил хаагдсан байсан Богд уулын арын зам барьсан. Сонсголонгийн замууд, зуслангийн замууд, Сонгино, биогийн замууд баригдсан.
Чингис бондын хөрөнгөөр Монгол улс өөрийн онгоцтой болсон.
Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Бусад засгийн газрын зээл бол бараа тавараар орж ирдэг. Бараа тавараар авахад илүү үнэтэй авдаг.
Чингис Бондыг босгоход Монгол улс тэрбум доллар босгож болдог юм байна гэсэн итгэлийг өгсөн. 100 хоногийн дотор 1.5 тэрбум доллар орж ирсэн.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
Та яагаад хуулиас давсан 29-р тушаал гаргаад, 2.4 их наяд төгрөгийг /Гудамж төсөл чинь энэний багахан хэсэг/ нээлттэй тендергүй, төсөвт өртөггүй, захиргааны актад бүртгүүлэлгүй захиран зарцуулах журам гаргасан бэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр:
Гэрээ хийхдээ тендер хийж байж хийдэг. Тендер бол харьцуулалт. Олимпын гүүр 40 сая доллароор боссон. Харин Гудамж төслийн хүрээнд Улаанбаатарт хийсэн ажлууд 40 сая доллароос илүү гарахгүй. Тэгэхээр аль нь үр дүнтэй болсон гэдгийг харьцуулан харах хэрэгтэй. Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын хуулийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Засгийн газрын хууль болон бусад эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн акт гаргасан. Сайдын гаргасан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй. Миний гаргасан шийдвэр хууль бус байсан юм бол та дэд сайдаар ажиллаж байхдаа миний тушаалыг яагаад хүчингүй болгоогүй юм? 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагууд ажилласан. Шалгалт хийсэн гэж сенсаци хийдэг түүхээ давтаад хэрэггүй.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …