“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмнөх болон одоогийн удирдлагууд Булган аймгийн нутаг дэвсгэр, Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг барьж байгаа. Энэ асуудлаар байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцээгүй хуурамч материал бүрдүүлж, орон нутгаас санал авахгүйгээр байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж ерөнхий үнэлгээний тайлангаа батлуулсан байна.
Улсын төсөвт төвлөрөх мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэмээн үзэж байна. Тиймээс Булган аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсаар ашиглалтад орох гэж байгаа 210 ортой зочид буудлыг орон нутгийн өмчид авах ёстой” гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …