Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа. “Энэхүү журмын өөрчлөлтөөр иргэдээс хамгийн их гомдол ирдэг асуудлыг шийднэ. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхэд өгөх, авах хооронд түр байрлуулсан автомашиныг сануулга өгөхгүйгээр шууд ачдаг байдлыг өөрчлөх шаардлагатай талаарх саналыг иргэд олноор гаргажээ. Иргэдийн саналд үндэслэн судалгаа авч тухайн тээврийн хэрэгсэл анх удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөх, дараагийн удаа дахин зөрчил гаргасан тохиолдолд ачих, торгохтой холбоотой журмын өөрчлөлтийг боловсруулжээ. Түүнчлэн тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөхөөр тусгасан байна. Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг журмын өөрчлөлтийг оруулж байна” гэв.
Харин Төлөөлөгч М.Говьсайхан түр саатуулах хашаанаас машинаа авах иргэн автомашины татвар, торгууль зэрэг бусад зөрчил, хураамжаа заавал төлсөн байх нь нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулж байгааг сануулсан юм. Замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь татвар төлөөгүй байдаг бөгөөд түгжрэлийн 15-21 хувь нь зориулалтын бус газарт байрлуулсан тээврийн хэрэгслээс шууд хамаардгийг С.Адъяасүрэн тайлбарлалаа. Улмаар уг асуудлыг хурал дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …