Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …