Өнөөдөр /2023.02.01/ “IHC” койнд их хэмжээний мөнгө оруулж байршуулаад хохирсон иргэдийн зүгээс мэдээлэл хийсэн юм.Тэгвэл дөнгөж сая “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт холбогдуулан шалгаж буй О.Мөнхжингийн гэр болон ажлын оффист нь цагдаагийн байгууллагаас нэгжлэх хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд виртуал хөрөнгөтэй холбоотой 468 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс койн, токен бусдад санал болгоод хөрөнгө босгосон этгээдүүдтэй холбоотой дөрвөн хэрэг байгаа аж. Бүртгэгдсэн нийт хэргийн дийлэнхийг буюу 430 нь залилах гэмт хэрэг эзэлж байна.
Тодруулбал:
- 2020 онд 9
- 2021 онд 81
- 2022 онд 370
- 2023 оны нэгдүгээр сарын байдлаар найман хэрэг бүртгэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Хан-Уул дүүргийн шүүх дээр иргэн “Б” нь Монгол Улсын 25 иргэнийг залилан 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр долоон жилийн хорих ял авсан байна. Мөн Илт залилангийн шинжтэй, босгосон мөнгөө хувьдаа ашиглаад тээврийн хэрэгсэл, байр авсан хүмүүсийг шалгаад явж байгаа аж.
Б.Маргад-Эрдэнэ
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …