Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа. Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, сурталчлах, маргаанд тус дэм болох, худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж байхаар агентлаг байгуулагдаж байгаа. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой маш олон гомдол ирсэн. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хууль ёсны дагуу сайн дэмжих хэрэгтэй байна.
Мөн Монгол Улсын эдийн засгийн талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.5 хувиар өссөн гэдэг сайн мэдээтэй байна. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.5 тэрбум сая ам.доллар буюу өмнөх сартай нь харьцуулахад илүү сайжирсан байдалтай байна. Манай улсын экспортын нэр төрлийн бараа болох зэс, алт, нүүрсний борлуулалт сайн байгаа. Монголын валютын нөөц цаашид өсөх хандлагатай байна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …