МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит бус их хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг сонголоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Соёлын сайд Ч.Номин нар өрсөлдөнө гэх мэдээлэл байсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэхүү сунгаанд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, нэрээ татсан юм. Мөн тус хуралдаанаас НАМЭХ гэх нэрийг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчлөөд байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан, мөн 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Тэрбээр хувийн хэвшилд олон жил ажиллаж, гадаадад боловсрол эзэмшсэн гээд толгой цохидог эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ нам доторх эмэгтэйчүүдтэйгээ ойлголцоход тун бэрхшээлтэй хүн хэмээн зарим хүмүүс хэлдэг байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙН ГЭР БҮЛ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нөхрийг О.Батсүрэн гэдэг. Япон улсад сургууль төгссөн, гадаад харилцаа, хуулийн мэргэжилтэй, Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад хувийн бизнес эрхэлж эхэлсэн нэгэн.
Тэд анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болцгоосон. Тухайн үед Х.Булгантуяа Японд англи хэлний багшаар ажиллаж байсан. Өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд том охин нь 16 настай. Дунд хүү нь 10 настай бол бага хүү нь 6 настай юм. Том охин нь ээжтэйгээ хамт тэсвэр хатуужлын спорт триатлоноор хичээллэдэг. Багаасаа спортоор хичээллэж эхэлсэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь охин хүү нараа усан сэлэлт, триатлоноор хичээллүүлж эрүүл зөв хоббитой болоход нь тусалдаг.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …