IHC койныг хөрөнгийн зах зээлд гаргасан О.Мөнхжинг сэтгүүлч С.Шижирбат санхүүгийн луйвар хийсэн гэх мэдээллийг цахим орчинд тараасан. Түүний энэхүү мэдээллийг О.Мөнхжин өөрийг нь гүтгэсэн хэмээн үзэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байжээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт шүүх хурал болж хариуцагч С.Шижирбатыг гүтгээгүй гэдгийг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүхээс, О.Мөнхжин нь олон улсын крипто валютын сайт дээр IHC койноо гурван өөр цаг хугацаанд гаргасан. Ингэхдээ гурван өөр койныг ижил нэрээр гаргасан нь иргэдийг төөрөгдүүлж, залилсан байх үндэслэлтэй гэж үзжээ.
Сануулахад, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …