Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болсон. Хоёрдахь сонсгол ирэх хоёрдугаар сард болно.
Тэгвэл сонсголын талаар Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх хоёрдахь сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Хоёрдугаар сарын 6-нд эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Монгол Улсын Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, Хяналт шалгалтын эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүгнэлтүүд, тэдгээрээс гарсан зөвлөмжийн үр дүн зэргийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтанг гэрчээр дуудна. Хамгийн эхэнд, миний бие өөрөө байгаа. 2016 онд Засгийн газраас хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хувьд мөн 2020 онд хийгдсэн шалгалтын асуудлаар Эдийн Засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэрэг нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана.
Хоёрдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох "Ди Би Эм лизинг" ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Нийтдээ 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн байна. Үүнээс хяналт, шалгалт шинжээч нарын урьдчилсан дүгнэлтээр нэмж асуух шаардлагатай, зөрчилтэй эсхүл эргэн төлөлт хангалтгүй байгаа гэх 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцлүүдийг ярилцана. Энд 35 гэрч дуудагдана.
Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөвт суусан Засгийн газар, төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Одоогоор 43 гэрчийг дуудахаар төлөвлөсөн байна.Нэмж гэрч дуудах шаардлагатай бол дуудна.
Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн, “Молор консракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, ҮХАА-н сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Шинэ төмөр зам төслийн хүрээнд нэлээн олон хүн дуудагдахаар байгаа.
Зам тээврийн яамны ТНБД Б.Батзаяа, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гансүх, ТӨХ-ын дарга Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин хүмүүс дуудагдахаар байгаа” гэв.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …