Энэ оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, 9 хувийг нь хассан билээ. Хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхийг сонгохдоо төрийн үйлчилгээ үзүүлдэг таван байгууллагын цахим бүртгэлд тулгуурлан ангилсан ч тухайн мэдээлэл нь зөрүүтэй байсны улмаас алдаа гараад буй.
Эдгээр алдаатай мэдээллээ засварлуулахын тулд иргэд оршин сууж буй хорооныхоо нийгмийн ажилтанд хандах, эсхүл И-Монголиа цахим системээр хүсэлтээ гаргаж буй.
Тэгвэл мэдээллээ шинэчлүүлэх хугацаа хоёрдугаар сарын 08-нд хаагдах аж.
Өөрөөр хэлбэл, Өрхийн мэдээлэл нь алдаатай байгаа иргэд ирэх долоо хоногийн лхагва гараг буюу хоёрдугаар сарын 08-ны 17:00 цагаас өмнө хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж, мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай гэсэн үг юм.
Улмаар шинэчилсэн мэдээлэлд үндэслэн хоёрдугаар сарын 16-ны дотор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг шийдвэрлэх аж.
Сануулахад, Энэ онд 568 мянган өрхийн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бол 78 мянган өрхийн 113 мянган хүүхдийг мөнгөн тэтгэмжээс хасаж буй.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …