Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл эл асуудлаар ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байгаа гэв.
Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг ч эхлүүлсэн байна. Мөн тухайн иргэний Монгол болон Чех дэх гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байгаа аж. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул одоогоор тухайн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна байгаа талаар ГХЯ-аас мэдээллээ.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …