Ш.А гэгч нь “фэйсбүүкийн Boyko Bou гэх хаягаар бага, өсвөр насны охидууд руу нүцгэн зураг /эрэгтэй хүний/ явуулан оронд нь охидын нүцгэн зургийг авч улмаар “Миний хэлснийг хий, нүцгэн зургаа явуул, надтай видео дуудлага хий үгүй бол чиний зураг надад байгаа, олон нийтийн сүлжээнд цацаж чадна” гэж заналхийлдэг байжээ. Улмаар охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлэн авч удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлсэн.
Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н-тэй бэлгийн харьцаанд орсон зэрэг нийт 4 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, түүнд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял шийтгэсэн байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …