Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Ардчилсан намын Дэд дарга Б.Ган–Очир хэлэхдээ, “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. Энэ хууль батлагдахад хоёр гол шалтгаан байна.
НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг.
ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг Монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.
Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ.
НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.
ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.
ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. Цахим Хөгжлийн Яамыг огцрохыг шаардана. Дагаад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцрохыг шаардана.
Монгол Улсын Засгийн Газар иргэдийнхээ мөнгийг нь булаалаа, ажлын байрыг нь булаалаа, хоолыг нь булаалаа, бензинийг нь булаалаа, гадаадад гарах визүүдийг нь булаалаа, одоо сүүлдээ үгийг нь булааж байна. Үүний дараа монголчуудад юу үлдэх вэ? Эхэнд нь мөнгө байсан. Эцэст нь бидэнд ганцхан үг л байна. Бусад бүх зүйлээ булаалгалаа. Амьдрах орчноо булаалгалаа. Улсын төсвөө булаалгалаа. Байгалийн баялгаа булаалгалаа. Шударга хуваарилалтаа булаалгалаа.
Одоо гадагшаа явах мөрөөдөлтэй ч виз нь гардаггүй залуучууд, цалингаа аваад яг маргааш нь зээл нь дуусдаг хүмүүс, цалин нь цагтаа буухгүй бол чанаргүй зээлдэгч болдог ийм хүмүүс болж хувирлаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм. Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …