УИХ-ын гишүүн асан, Kёкүшюүзан Д.Батбаяр өөрийгөө улны хүн болсон хэмээн зарлаад байгаа. Тодруулбал, “Монгол улсад дундаж давхарга гэж байхгүй болжээ. Нэг хэсэг нь баян тансаг амьдралтай. Нөгөө хэсэг нь муугаар хэлбэл улны амьдралтай л байна. Би өөрийгөө тийм тасарчихсан амьдралтай гэж бодохгүй байна. Улны амьдралаар л амьдарч байна. Энийг тэнцвэржүүлэх боломжит хүчин гарч ирээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Тэгвэл энэ нэр томъёог анхлан гаргаж, сайдын суудлаасаа буусан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Алдарт сумоч маань сард 300,000 хүрэхгүй төгрөгөөр амьдралаа авч явдаг болсонд харамсаж байна. Улаанбаатар хотод сард 277,000 , хөдөө орон нутагт 238,000 төгрөгийн орлоготой бол амьжиргааны баталгаажих түвшинд байдаг айл өрх гэж тооцдог.
Бүр цаашлаад 300,000 төгрөгийн ч орлогогүй, төрийн аливаа үйлчилгээнээс таслагдсан, бүртгэлгүй 26,000 өрх бий. Амьжиргааны баталгаажих түвшнээс ч доогуур орлоготой дээрх айл өрх, иргэдээ ХНХЯам, Cтатистикийн газар Bottom family гэж олон улсад томъёолдгийг улны айл гэж орчуулан 2008 оноос нэрлэж ирснийг нь миний бие анх удаа ил болгож, ажил, орлогогүй иргэд, айл өрхөө “улны айл”, ” зорилтот бүлэг ” “эмзэг бүлэг” гэх мэт элдэв нэр өгч байхын оронд ядуурлаас гаргах бодит арга хэмжээ авах ёстой гэдэг асуудлыг гаргаж тавьсан билээ. Энэ бол нийгмийн хамгааллын сайдын хамгийн түрүүнд хийх ажил. Угтаа улны гэдэг үгийг эсэргүүцсэн хэрэг л дээ. Харамсалтай нь баталгаажих түвшнээс доогуур амьдралтай 26,000 өрхөө ядуурлаас гаргах 6 зорилтоо төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотой ажил, орлоготой болгох төлөвлөгөөгөө танилцуулсныг маань мушгин гуйвуулж, улс төржүүлэн сошиал орчинд зориудаар буруу ойлголт өгч зохион байгуулалттай тараасан. Би албан тушаалтай зууралдалгүй улс төрд жишиг тогтоон ажлаа өгсөн билээ” хэмээн мөн л өнөөх улны гэх үгнийхээ учрыг тайлбарлаад авав.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …