СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Буриадын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтын ажиллаагааны сайд Чирипов Даваа-Жалсан Шагживич тэргүүтэй зочид, төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Сонгинохайрхан дүүрэг, Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улс хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллах зорилтын хүрээнд худалдаа үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг олон талт салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Цагаан сарын баярыг угтан Улаан-Үд хотод ирэх сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Волшебный Белый Месяц” үзэсгэлэн худалдаанд дүүргийн аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулахаар зөвшилцсөн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …