Далдхан АН-ын даргад горилогчдын цуваа өргөжиж, тус намын малгай дор явдаг, харьяалагддаг эрхмүүд нэрээ дэвшүүлээд байгаа сурагтай. Харин нэрээ ил тод зарласан хэд хэдэн гишүүд бий. Үүнд Сангийн сайд асан С.Баярцогт, сайд асан Л.Гантөмөр, хэдийгээр тэмцэгч ч гэлээ сүүлийн үед улс төрийн идэвх нь сулраад байгаа Л.Гүндалай, нам дотроо тулхтай улс төрчид тооцогддог З.Нарантуяа, АН-ын гишүүн, эдийн засагч М.Чимэддорж, УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын гишүүн С.Одонтуяа нар өрсөлдөхөө ил тодоор мэдэгдэж, далд тэмцлээ эхлүүлжээ. Эдгээр нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжих вэ? гэдэг асуулт АН-ын гишүүдийн дунд хэдийн яригдаж эхэлсэн биз.
Тийм ч учраас С.Баярцогт, Л.Гантөмөр хоёрын өрсөлдөөнд бооцоо тавьж байгаа юм шиг шум яриа яригдаад амжсан. Гэвч олон нийтийн зүгээс эмэгтэй гишүүн намаа ахалж эвлэрлийг бий болгоосой гэдэг хүлээлт ихээхэн үүсээд байгаа билээ.
Тэр дундаа УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд нэр дэвшигчдээсээ цор ганцаараа УИХ-ын гишүүн юм. Мөн эвлэрлийг уриалж, уриалга гаргаж, АН-аас эвлэрлийн ажлын хэсгийг гарахад анх санаачилсан гээд АН-ын эвлэрлийг хангах гол хүнээр иргэд түүнийг нэрлэж байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …