Хүүхдийн мөнгөний асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөж газар авч байна. Учир нь иргэдийн бүртгэл, мэдээлэл алдаатай байгаагаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан айл, өрх цөөнгүй байгаа юм. Энэ асуудлын талаар өчигдөр Засгийн газар мэдээлэл хийж тайлбар өгсөн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.
91% буюу хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр ямар ч хохиролгүйгээр хүүхдийн мөнгөө авна
Хүүхдийн мөнгө олгогдож эхлэх болсонтой холбоотой шинэчлэгдсэн журам батлагдсан. Үүнтэй холбоотой олон нийт ихээхэн бухимдсан үйл явдал болсон. Энэ асуудал дээр Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж асуудлыг 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна. Асуудал юунаас болсон талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлаараа бид мэдээлсэн. Олон нийтийг бухимдуулж байгаа энэ процессыг богино хугацаанд арилгахын тулд өдөр тутамдаа мэдээлэл өгч, түргэн арга хэмжээ авах тал дээр голлон ажиллаж байна. Хүүхдийн мэдээлэлтэй холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага төвшин дөө мэдээлэл дээ цохих хасалтыг тогтмол хийдэггүй, мэдээллээ цаг тухайд шинэчилдэггүй, давхардал үүссэнийг харгалзан алдааг засах арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэдийн тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд хүнд сурталгүй хамтарч ажиллах чиг үүргийг өгөн ажиллаж байна.
2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91%-д өгөх шинэчилсэн хууль гарсан. Хүүхдийн мөнгө хүүхэд бүрд олгогддог гэхээсээ илүү халамжийн нэг төрөл болж халамжийн хуулинд өөр нэг нэмэлт өөрчлөлт болон шийдэгдсэн байдаг. Тиймээс 91%-ийг зөв тодорхойлж 91%-д орсон өрхүүдэд хүүхдийн мөнгийг хүргэх ажил зохион байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд 91% буюу 1039000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэж тооцоолол дээр гарсан.
Хүүхдийн мөнгө 17 жилийн турш тасралтгүй олгогдож байсан.
Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгө авахгүй хоцорч байгаагүй. Тэр ч утгаараа 91%-д орсон өрхүүдийн хүүхдүүд нэг ч сарын хоцрогдолгүйгээр хүүхдийн мөнгөө авна.
Хоёр дугаарт 1039000 хүүхдээс өнөөдрийн байдлаар өрхийн мэдээллийн сангаа тодорхой болгож чадсан 823354 хүүхэд байгаа. Энэ хүүхдүүдийн хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орохоор төлөвлөгдөн ажиллаж байна. Нийт хүүхдийн мөнгө авах өрхүүдийн 72% нь хүүхдийн мөнгөө өнөөдөр авна гэж ойлгож болно. Өчигдөр мэдээлэл хийснээс хойш өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр 21513 иргэд мэдээллээ залруулах хүсэлтийг илгээсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37478 иргэн утсаар холбогдож мэдээллээ нягталсан байна. 22389 иргэн сум болон биеэр ирж мэдээллийг нягталсан байдалтай байна. Нийт дүнгээрээ бол 69910 иргэн халамжийн, нийгмийн ажилтнаар программ дээр мэдээллээ шалгуулж зөвлөгөө мэдээллийг авсан байдалтай байна.
Төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтэд шилжих энэ явцад ил гарч ирж байна. Монголд хэрэгжиж буй зарим хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлдэггүй байсантай холбоотойгоор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн.
Засгийн газраас халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого руу чиглэнэ. Улсын хөдөлмөр эрхлэх насны нэг хүнд оногдож байгаа халамжийг мэдээллийг маргааш танилцуулна. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана.
Нийт иргэддээ дахин анхааруулж хэлэхэд 91% буюу хүүхдийн мөнгө авах өрхүүдийг тайван байгаасай гэж хүсэж байна. Өрхийн мэдээллийн сан дээр давхардал үүссэнээс болж хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байгаа өрхүүдийн өрхийн мэдээллийг засгийн газар хурдан шуурхай арга хэмжээ авч 14-21 хоногийн дотор залруулан шийдэх болно. Мөн иргэдийг төртэйгөө хамтарч цахимаар болон биечлэн өөрт ойрхон хороо, дүүрэг дээрээ очин өрхийн мэдээллээ нягтлан шинэчлэхийг уриалж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …