Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлээд байна.
Өнөөдөр/2023.01.18/ сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
- Кью эс си ХХК
- Хөтөл ХХК
- Вояжер минерал ресурсес ХХК
- Мондулаан трейд ХХК
- Пи си вай ХХК
- Хатант интернешнл ХХК
- Эрдэнэс монгол ХХК
- Эрдэнэс тавантолгой ХХК
- Эрчим хүчний яам
- Строй-инвест ХХК
- Цэцэнс майнинг ХХК
- Скайлэнд энержи ХХК
Яг одоо сонсголоор Хөтөл ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчийн дүгнэлт:
Хөгжлийн банкнаас 61.2 сая ам.долларыг гурван удаагийн олголтоор 2012 оноос таван жилийн хугацаатай олгож, 2020 оны аравдугаар сард дууссан ам.долларын зээл. Муу зээлийн ангилалтай явж байна. Зээл авах үед Хөтөл ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Г.Энхбаяр /50%/, Р.Мөнхтуул /30%/, Д.Мишиг /20%/нар хувьцаа эзэмшиж байсан. Эдгээр хүмүүс М.Бөх-Очирт хувьцаагаа бэлэглэлийн журмаар шилжүүлжээ.
Сонирхуулахад, Р.Мөнхтуул нь “Кью эс си” ХХК-ийн дэд захирлын төрсөн дүү.
Цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжсэн гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн. Зээлийн санхжүүжилтээр Бейзмент ХХК руу мөнгө шилжүүлж, тухайн компанийн бизнесийн зээлийг төлж хаажээ.
Хөтөл ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн талаар “Зээл төлөлт, зээлийн үлдэгдлээрээ толгой цохиж байгаа гурван компанийн нэг” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодотгов.
Сонсгол үргэлжилж байна…
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …