Хүүхдийн мөнгөний асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Системээс шалгахад хүүхдийн мөнгөнд хамрагдсан гэж гарсан өрхийн хүүхдийн мөнгө нь асуудалгүй орно. Харин мэдээлэлд нь зөрүү гарсан байвал шинэчлэлийг 14 хоногийн хугацаанд хийж, хүүхдийн мөнгө авах ёстой өрхийн хүүхдүүдийг бүрэн хамруулахад Засгийн газар анхаарч ажиллан, хийдлийг арилгана.
Иймд иргэд тайван байж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн шинэчлэлийн ажлыг зохион байгуулах үйл явцад цахимаар болон биечлэн оролцохыг уриалж байна.
Өнгөрсөн хугацаанд бүртгэлийн нөхцөл байдал ямар түвшинд явж ирсэн бэ, иргэд хоорондоо эд хөрөнгөө худалдан, наймаалцахдаа бүртгэлээ цаг тухайд нь хийлгэдэггүйгээс энэ нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна.
Монголын төрд бүх төрлийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг боловч иргэдийн хоорондын шилжих ажиллагааг иргэдийн зөвшөөрөлгүйгээр хийх боломжгүй. Зөвшөөрсөн тохиолдолд л хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Засгийн газар цаашид бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн хийж чадсанаар ирэх жилүүдэд дахин ийм алдаа дутагдал гарахгүй байх бүрэн нөхцөлийг хангаж чадна” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …