Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлсэн.
Мөн түүгээрээ бондын эргэн төлөлт хийж, манай улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлээд байгаа.
Хөгжлийн банкны өнөөдрийн сонсгол “Империал Гоулд Майнинг“ ХХК, “Шарын гол” ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шинжээч мэдээлэл өгч дууслаа.
“Шарын гол” ХХК-ийн зүгээс зээлийг бүрэн төлж барагдуулсан байна. Зээлийн зарцуулалт хэрхэн явагдсан талаар шинжээчийн өгсөн мэдээлэлд “Шарын гол” ХХК зээлийн санхүүжилтээс 4.0 тэрбум төгрөгийг “Хэрлэн онон туул” ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулжээ. Зээлийн эргэн төлөлт гэсэн гүйлгээний утгатайгаар 2018 оны наймдугаар сард нийт 9.5 тэрбум орчим төгрөг шилжүүлж байжээ. Банк бус байгууллага руу Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр ороод явж байгаа нь мөнгө угаалтын түгээмэл шинж учир чухалчилж авч үзнэ гэдгийг сонсголын үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлов.
Хөгжлийн банкнаас Шарын гол ХХК руу гарсан зээлээс 4 тэрбум төгрөг энэхүү банк бус санхүүгийн байгууллага руу гарсан талаар асууж, тодруулах гурван нэр бүхий албан тушаалтнууд гурвуулаа өнөөдрийн сонсголд ирээгүй байна.
Түүнчлэн 540 сая, үүний дараахан 4.0 тэрбумийг “Говькараван” ХХК руу шилжүүлсэн. Нийт 470 сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр, нийт 993 сая төгрөгийг “хоорондын тооцоогоор” гэдэг гүйлгээгээр шилжүүлсэн нь хууль бус байх магадлалтай гэж үзлээ.
“Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Хулан нь ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин.
“Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь “Хэрлэн онон туул” ББСБ-ын хувьцаа эзэмшигч буюу хамаарал бүхий этгээд.
“Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэбилэг нь “Говькараван” ХХК гүйцэтгэх захирал, 100 хувийн эзэмшигч.
Сонсголд оролцоогүй эдгээр гурван хүний хамаарал бүхий компаниудыг цааш хөөж судлахаар тогтлоо.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …