Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байгаа. Товчхондоо, Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд өдгөө 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлүүлсэн.
Мөн түүгээрээ бондын эргэн төлөлт хийж, манай улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлээд байгаа.
Яг одоо Хөгжлийн банкны сонсгол “Империал Гоулд Майнинг“ ХХК-ийн зээлийн асуудлаар үргэлжилж байгаа бөгөөд гишүүд асуулт асууж дууслаа.
Үүний дараа Шарын гол ХХК-ийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, гэрчээс асууж тодруулах гэж байна.
Нийт 10 гэрч дуудсан. Үүнээс гурав нь тус компанийн хамаарал бүхий, удирдах зөвлөлийн гишүүд аж. Үүнээс ТУЗ-ийн гишүүн Г.Хулан гадаадад явж байгаа гэсэн бол, зээлтэй холбоотой мэдээлэл өгөх хүн биш гэдэг агуулгаар бас нэгэн ТУЗ-ийн гишүүн нь гэрчээр оролцохоос татгалзжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …