Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төсөвийн байнгын хороо гишүүд сүүлийн дөрвөн сар гаруйн хугацаанд ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн бодлогыг дэвшүүлж, Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барьж байна. Төсвийн гол үндсэн хууль болсон Төсвийн тогтвортой шинэчлэлийн хууль, Ирээдүй өв сангийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг хийх үеэр иргэдээс гаргасан саналууд, 200 орчим эрдэмтний санал багтсан байгаа. Мөрөөдлийн жагсаалт гэж болох зүйлүүдийг бодлого болгож гаргаж байгаа.
Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, өр зээлгүй төсөв баталдаг болох, үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Төсвийн өр зээлийн хязгаарыг тавьж, дагаж мөрддөг байх зохицуулалтыг хуульд оруулж байгаа.
- Төсвийн хуулийн шинэчлэлийг:
- Төсвийн тогтвортой байдлын бодлого,
- Төсвийн төлөвлөлтийн бодлого,
- Төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах бодлого,
- Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулна” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …