Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөлт нь тасарсан компаниудыг зарласан. Үүний дараахан зарим компанийн удирдлагуудыг цагдан хорьсны нэг нь “Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр байсан. Түүнийг эзгүй хооронд компаниа удирдан чиглүүлж байсан нэгэн нууцлаг хатагтай бол түүний том охин М.Цэлмэг билээ.
Одоогоор "Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа тэрбээр аавыгаа хоригдох үед олон нийтэд өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байсан. Гадаадад сурч боловсрол эзэмшсэн баян хатагтай "Бэрэн групп" ХХК-ийн үйл ажиллагаа болон хэр их хэмжээний санхүүжилтэй явагдаж байдаг талаар өөрийн цахим хуудсанд нийтэлж, компаниа өмөөрөөд амжсан.
Тэгвэл өнөөдөр 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг оролцуулж буй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр "Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал болох М.Цэлмэг гэрчээр оролцсон. Түүний хуулийн хувьд хариулахгүй зарчмын хувьд хариулж байгаа хариултын өнгө аяс дургүйд хүчгүй гэлтэй харагдана. Ямартай ч зээлээ төлнө гэдэг нь үнэн бололтой
"Бэрэн групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэлмэг:
"Бэрэн" группийн барилгатай холбоотой манай зээлийн зарцуулалтыг асуулаа. Нэг бүрчлэн хариулах боломжгүй тул зарчмын хувьд асуултад хариулъя.
Тухайн оныхоо дөрөвдүгээр сард бид Хөгжлийн Банкнаас нийгмийн шинжтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё блок гэж 720 айлын орон сууц барихаар зээлийн хүсэлт гаргаад тухайн жилийнхээ 11 дүгээр сард Зээлийн хороо буюу ТУЗ-өөс нь зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаад, олголтуудаа үе шаттайгаар авсан.
Барилгын салбар нь бусад салбараас онцлог салбар. Шууд мөнгөө аваад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. 9.3%-ийн өндөр хүүтэй валютаар аваад олгогддог зээлийг групп компанийн хувьд шууд хадгалаад жилийн дараа барилгын улирал эхлэх үед угсралтаа эхлүүлэх боломжгүй байдаг. Иймд манай компанийн арматур болон бусад барилгатай холбоотой бизнес эрхэлдэг салбар компаниуддаа үйл ажиллагаа явуулсан.
Мөнгийг хаашаа орж, гарч байгаагаар нь биш тухайн төсөлдөө тухайн хэмжээний мөнгө зарцуулагдсан уу гэдэг өнцгөөс асууж яваагүй болохоор бид өнөөдөр шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Ямар ч байсан авсан зээлийнхээ хэмжээгээр барилга болон гангийн үйлдвэртээ зарцуулсан гэдгийг зарчмын хувьд хэлье.
Зарцуулалттай холбоотой өөр нарийвчилсан асуултад манай зүгээс хуулийн хүрээнд хариулах боломжгүй” гэв.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …