Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд эхэллээ. Сонсголоор, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм.
Сонсголд АТГ, УЕПГ, Хөгжлийн банкны удирдлагууд, ТББ-ын төлөөллүүд, УИХ-ын гишүүд оролцож байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална.
- Бэрэн групп
- Зэст Өндөр ХХК
- Монгол мах экспо
- Монгол, эм импекс концерн
- Монгол драй милк
- Газимпорт ХХК
- Монлаа ХХК Вертекс майнинг партнер ХХК
- Айч эйнд айч ремикон ХХК
- Инсайд ХХК
- Импералгоулд майнинг ХХК
Дээрх дарааллаар нотлох баримтыг шинжлэн судална.
Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт хэрэгтэн биш гэдгийг тэмдэглэе. Гэм буруутныг зөвхөн шүүх тогтооно. Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг байх үндсэн эрхтэйг нийт гэрчид урьдчилж сануулъя. Мөн таны энд хариулах хариулт шүүхэд нотлох баримтын шинжтэй үнэлэгдэнэ гэдгийг урьдчилж сануулъя. Гэрч хуульд заасан өөрийгөө өмгөөлүүлэх туслалцаа авах үндсэн эрхтэй.
Бэрэн групптэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:
-Энэ хэрэг 2018 оноос хойш явж байгаа. Би сайн мэдэхгүй байна. УИХ дээр бүрэн эрх түдгэлзүүлнэ гэхээс гурав хоногийн өмнө намайг уг тогтоолоор яллагдагч болгосон юм. Засгийн газрын гишүүд ярилцаж байж шийддэг асуудалд яагаад Ерөнхий сайд нь яллагдагч болдог билээ гэж асуусан.
Хувь хүнийхээ хувьд би нэг төгрөг Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг төгрөгийн зээл өгүүлээгүй. Бэрэн группд надад таньдаг хүн байхгүй. Ийм улаан, цайм юманд Бэрэн группд давуу тал олгосон гээд байгаа. Энэ бол Н.Алтанхуягийн асуудал биш.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …