ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд болон улсын хөрөнгө шамшигдуулсан тухай есөн үндэслэл бүхий баримт бичгийг иргэн О.Цэрэнтогтох АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа. Тэгвэл өнөөдөр АТГ-аас түүний гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн талаар Ө.Цэрэнтогтох цахим хуудастаа мэдээлжээ.
Иргэн О.Цэрэнтогтохын хувьд “Тэрбээр Дорнод аймгаас сонсгогдсон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой. Тус станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургийн хамааралтай Отгонбаатар гэж хүн байдаг. 2018 оноос хойш 18 удаагийн тендерийг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж авсан. Мөн 2021 онд зээ дүүгийнх нь компани 2022 онд тусгай зөвшөөрөл авсан ч найман удаагийн тендер авчээ. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д багтаасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан материалуудыг нэгтгээд иргэн хүний хувьд, улс төрийн зорилгогүй АТГ-т шалгуулахаар хандаж байна “ гэсэн юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …