УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Бидэнд байгаа мэдээллээр хилийн чанадад 100 гаруй мянган монголчууд сурч, ажиллаж хөдөлмөрлөж байна. Шинээр батлагдсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд Монгол Улсаас хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгч, консулын газар тухайн улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүртгэх, аль салбарт ажиллаж байгаа, цалингийн бүтцийн судалгаатай мэдээллийг нарийвчилж ирүүлэхээр тусгасан.
Гадаадад ажиллаж байгаад буцаад эх орондоо ирэхэд нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг уг хуулийн төсөлд оруулсан. Яамны зүгээс БНСУ, Японд ажиллах хүч гаргах тал дээр ажиллаж байна.
БНСУ-д 4,400 орчим хүн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байна. Харин Японд 80 гаруй иргэн яамны шугамаар зуучлагдан ажиллаж байгаа. Цаашид монголчууд аль улсын ямар салбарт хэр хэмжээний цалин авч ажиллаж байгаа талаарх тооцоог гаргана” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …