“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордноо болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэний төлөөлөл парламентэд нэмэгдэж өгснөөр хамгийн сайн хяналт тогтоно. Одоогийн энэ мажоратор тогтолцоогоор иргэдийн төлөөлөх эрхийн чадамж тодорхой хэмжээнд сул байгаа нь үнэн. Энгийн иргэн нэр дэвшээд гарахад маш хүнд тогтолцоо руу энэ 30 жилд орчихсон нь ч үнэн. Гурав дахь хүчин бүлэгтэй эсхүл бүр дөрөв дэх хүчин байсан бол илүү том хяналт парламентэд тавигдах байсан. Парламент өөрөө хянадаг байгууллага шүү дээ. Тиймээс энэ хаалгыг нээх нь тогтолцооны том реформ гэж үзээд байгаа. Одоо байгаа тоглоомын дүрмээрээ явбал хоёр нам давамгайлсан засаглал цаашаа үргэлжилнэ гэсэн үг. Холимог тогтолцоо руу орвол үүнийг 50/50 хувь шийднэ. Илүү хувь тэнцүүлсэн байдалруу орвол зөвхөн монгол биш гадаадад байгаа иргэдийн төлөөлөл ч парламентэд орж ирэх боломж үүснэ. Үүн дээр бид нээлттэй хандаж байгаа. Илүү олон намыг төлөөлсөн парламентыг хяналт гэж үзэж болно. Гэхдээ одоо байгаа тоглоомынхоо дүрмээр явах нь зүйтэй гэж үзвэл үргэлжүүлэх боломжтой л асуудал.
Шинэ Үндсэн хууль буюу шинэчилсэн найруулга хийж болно. Энэ тохиолдолд ард түмний санал асуулга зайлшгүй явуулна. Нэмэлт өөрчлөлтөөр явбал олон асуудлыг нэг дор шийдэх боломжгүй.
Одоо байгаа Үндсэн хууль, тогтолцоо төгс, засах шаардлагагүй гэж үзвэл засахгүй явж болно. Тиймээс энэ бүх агуулгуудаа ярилцаад, шийдэлд ороод явах нь л хамгийн зөв арга зам.
30 жил өнгөрсөн учраас тодорхой хэмжээнд дүгнэж ярих нь зөв. Түүнээс биш бид Үндсэн хуулиа үгүйсгэж байгаа юм биш. Үндсэн хууль баталсан энэ том ололтоос ухрах гэж байгаа ч юм биш. Гагцхүү бид бодитой дүгнэлт хийх л хэрэгтэй. Олон асуудлын суурь нь хаана байгааг олж харах нь дараагийн 30 жилд хэрэгтэй гэдэг агуулгаар өнөөдрийн хэлэлцүүлэг болж байна” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …