УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Тухайн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Хуулийн гол зорилго нь хэрэг маргааныг үнэн бодитой шийдвэрлэх, нийгэмд гарч байгаа гэмт хэрэг маргааныг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд чиглэж байгаа.
Нөгөө талаар хэрэг маргаанд оролцогч холбогдогч нар ял завшихгүй, хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулах юм. Тус хуульд инженер техникийн асуудал, хөрөнгийн үнэлгээ зэрэг нарийн мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн.
Шүүх шинжилгээний ерөнхий газарт анх удаа хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэл санааны хохирлыг Эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага шүүгчийн дүгнэлтээр шинжилгээ гаргана. Шүүхээс тухайн дүгнэлтийг үндэслэн хохирсон иргэний сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлнэ.
Нас барсан иргэний суурь буюу доод үнэлгээг БНСУ-д 150 орчим сая төгрөгөөр үнэлж байна. Шүүх маргааны шатанд нотлох баримтуудаа бүрдүүлж өгснөөр энэхүү үнэлгээ өсөх боломжтой. Хуулийг дордуулахгүйгээр хэрэглэнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, дээрх суурь үнэлгээг тавьж өгсөн. Энэ нь 82.5 сая орчим төгрөгийн үнэлгээ болж байгаа.
Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг 72 гэж үзвэл 22 настай иргэн нас барлаа гэж бодвол 50 жил хөдөлмөр эрхлэх боломж харагдаж байгаа. Тиймээс 550 мянга буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нугалж, 50 жилээр үржүүлж, 137 сая орчим төгрөгийн суурь үнэлгээ тогтох юм. Тухайн хүний ар гэрт аль ашигтай байдлаар энэхүү аргачлалыг зохицуулна.
Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорсон хүүхдүүдэд энэхүү аргачлалыг хоёр дахин нугалж өгөх суурь үнэлгээг тавьсан. Ингэхээр 137 сая төгрөг 270 орчим сая төгрөг болно. Энэ нь зөвхөн шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нас барсан иргэнд олгох мөнгөн дүн юм. Үүний дараа тухайн хүний хийж хэрэгжүүлэх боломж бололцоог нотолж, маргалдаж, шүүх дээр үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой. Мөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэв.
Ташрамд хэлэхэд, Шүүх шинжилгээний байгууллага энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газрын агентлаг болж ажиллахаар болоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан орон тоог шинэчлэн тогтоож байгаа юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …