Засгийн газраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төслүүдийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өнөөдөр (2023.01.09) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Т.Аюурсайхан “Нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа” хэмээв.
Мөн хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар гарна гэж үзжээ.
Үүнд:
– нийгмийн даатгалын хамрах хүрээ өргөжнө;
– нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэнэ;
– нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлогын бүрэлдэхүүнийг хуульчилснаар хуулийг хэрэгжүүлэхэд хялбар, ойлгомжтой болно;
– нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах боломж бүрдэж, түүнд тавих хяналт сайжирна;
– даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн бодит хуримтлалтай болох эрх зүйн үндэс тавигдана;
– нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, тооцоо, хэтийн тооцоолол хийх, эрсдлийг үнэлэх мэргэжлийн хороо ажиллана;
– нийгмийн даатгалын засаглал оновчтой болж, ажлын уялдаа холбоо сайжирч, нийгмийн даатгалын байгууллага, ажилтны эрх, чиг үүрэг тодорхой болж, ажилтны чадавх сайжирна;
– нийгмийн даатгалын үйлчилгээ цахимжиж ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй авах нөхцөл бүрдэнэ;
– ажил олгогч, даатгуулагчийн чиг үүрэг ойлгомжтой, тодорхой болно.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …