Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон.
Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна.
Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална.
Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, эргэн төлөлт нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг.
Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана.
Ерөнхий хяналтын сонсгол, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь зарчмын хувьд эрс ялгаатай. Иргэд, олон нийт энэ сонсголд оролцохгүй. Зөвхөн УИХ дахь түр хорооны гишүүд холбогдох гэрчүүдээс асуулт асуух юм. Түр хороонд байдаггүй УИХ-ын гишүүд ч оролцох боломжгүй гэсэн үг.
МҮОНТ-ийн мэдээний сувгаар эл сонсголыг шууд дамжуулна. Сэтгүүлчид шууд дамжуулалтаас мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж болно. Тиймээс Төрийн ордонд болох сонсголд сэтгүүлч нарыг оролцуулахгүй. Энэхүү 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй байна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …