БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас заналхийлж байна гэж мэдэгдсэнийхээ хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг "экспоненциал" нэмэгдүүлэхийг уриалж байна гэж Пхеньяны төрийн хэвлэл ням гарагт мэдээлэв.
Удирдагч Кимийн тайлбарласнаар Умард Солонгос өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосыг бүхэлд нь хамрах хэмжээний цөмийн хүчин чадалтай, олон удаа хөөргөх пуужингийн системийг хоёр удаа туршсан хэмээжээ.
2022 оныг хянан хэлэлцсэн зургаан өдрийн нэгдсэн хуралдааны сүүлийн өдөр шинэ оны өмнөхөн Ким ийнхүү хэлэхдээ, Өмнөд Солонгос нь "эргэж буцалтгүй дайсан" болж, түүний гол холбоотон нь АНУ гэсэн байна.
Өмнөд Солонгос нь Солонгосын хойгт цэргийн хөрөнгөө сүүлийн нэг жилийн хугацаанд тогтмол байршуулснаар Умардад үүсгэж буй шахалтаа дээд хэмжээнд хүргэсэн гэж тэрээр онцолжээ.
Бямба гарагт буюу 2022 онд багтаан пуужингийн туршилт хийсэн 37 дахь өдөр БНАСАУ Пхеньяны өмнөд цэгээс ойрын тусгалтай гурван баллистик пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас мэдээлжээ.
Үүний дараахан ням гарагийн үүрээр дахин нэг дайралтын туршилт хийгдсэн байна. Бямба, Ням гарагт хийсэн туршилтууд нь 600 мм-ийн олон хөөргөх пуужингийн систем (MRL) байсан гэж Хойд Солонгос мэдэгдэв. Дэлхий даяар ашиглагдаж байгаа ихэнх пуужин хөөргөх системүүд нь ойролцоогоор 300 мм хэмжээтэй байдаг.
МЭРГЭЖИЛТНИЙ ДҮГНЭЛТ:
-
Хойд Солонгосы нь өмнөд рүү цэргийн шахалт үзүүлэхийн тулд зөвхөн пуужин ашигладаггүй. Өнгөрсөн долоо хоногт Пхеньян таван дрон онгоцоо Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтрүүлсэн ба энэ нь Сөүлийг сөнөөгч онгоц, нисдэг тэрэгнүүдээ хөөргөн тэднийг мөрдөж, улмаар Хойд Солонгосын агаарын орон зайд өөрсдийн дронуудаа харилцан нэмэхэд хүргэсэн. Өнгөрсөн удаагийн хоёр дайралтууд тийм ч том байгаагүй, гэсэн хэдий ч Хойд Солонгосын зүгээс хэзээд ч, хаанаас ч, ямар ч төрлийн дайралтууд ахин ирэх магадлалтай байна.
“Иймэрхүү өдөөн хатгалга, тэр дундаа нисгэгчгүй дроноор дайрах нь хамгаалалт хийх шаардлагатай мэт санагдаж айлгах зорилго агуулсан байх магадлалтай. Ингэснээр Өмнөд Солонгосыг илүү зөөлөн бодлого явуулахад хүчлэх гэсэн байж болно. Гэвч Ким дипломат арга барилаас татгалзаж, цөмийн зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэнэ гэж 31-ний өдөр сүрдүүлснээр Юны засаг захиргаа Өмнөд Солонгосын батлан хамгаалах чадавхи, бэлэн байдлыг улам нэмэгдүүлэх төлөв байдал үүслээ” хэмээн Сөүлийн Евха их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли дүгнэн хэлсэн байна.
Орчуулсан Э.Жаргалан
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …