Өнөөдөр ТББХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг 5-6 төрлийн гэрээ жилд дунджаар 20-22 мянган тендер зарлагдаж, гэрээ байгуулагддаг байна. Үүний 5-10 хувь нь маргаан дагуулдаг байсан бол ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлний үр дүнд одоо 3 хувь болж буурчээ.
Тендертэй холбоотой аливаа маргаан, гомдлыг Сангийн яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэж, эл шийдвэрийг хоёр тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах зохицуулалт хэвээрээ аж.
Байнгын хорооны гишүүд тендер шалгаруулалттай холбоотой маргааныг шуурхай шийдэх, нэг аж ахуйн нэгж тал талд тендерт оролцож, шалгардаг байдлыг хянах, ажил нь хийгдээгүй атлаа санхүүжилтээ бүрэн авчихсан байдаг тохиолдлуудыг шийдэх шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэв. Түүнчлэн худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явц нээлттэй биш, хариуцсан албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүдэн аж ахуйн нэгж, ард иргэд хохирдог гэдгийг хэлж байв. Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …