Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоол хэрэгжиж эхлээд арав гаруй жилийг үджээ.
Тэгвэл энэ тогтоол бодит байдал дээр биелэлээ олдог уу, аж ахуй нэгжүүд үүргээ ухамсартайгаар биелүүлж чаддаг уу гэх сэдвийн хүрээнд бид өнгөрсөн удаад /2022.12.26/ Улсын филармонийн гаднах талбайн хогны асуудлыг хөндсөн.
ФОТО: УЛСЫН ФИЛАРМОНИ ХОГОНДОО ДАРАГДЖЭЭ - Enter.mn
Улсын филармоний яг үүднээс арван алхам хүрэхгүй шахуу газарт хогны цэг байрладаг. Биднийг очиж сурвалжилахад хогоо ачуулаагүй, гадуур нь хальсан, нүд хальтрам дүр төрх угтсан. Харамсалтай нь энэ байдлыг Улсын филармонийн ажилтан, алба хаагчид хаацайлж, бусад нэр бүхий байгууллагууд руу бурууг чихэж байгаа юм.
Тодруулбал, тус хогийн цэг байрлах газар “Сод монгол” группийн хувийн эзэмшлийн талбай аж. Тэр утгаараа үүдэн хэсгийнхээ хогийн цэгийн бохирдолтой тэмцэх боломжгүй гэдэг зүйлийг хэлж байлаа.
Гэтэл энд нийслэл хотын өнгө үзэмж, эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрах иргэн хүний эрх үүрэг, наад захын тогтоол журам яригдаж байна.
Улсын филармони гэж урлагийн салбарыг тодорхойлдог их айлын гал тогооныхон ийм зүйл яриад сууж байна гэдэг нэг талаараа гутамшиг. Бидэнтэй холбогдож өнгөрсөн удаад гарсан мэдээллийг устгахыг шаардсан Маркетинг, олон нийттэй харилцах албаны менежер н.Дуламхандын хэлж буйгаар “Бид Соёлын яамны гаднах хогийн цэг дээр хогоо аваачиж хаядаг. Тэглээ ч манайхаас хог гардаггүй” гэдэг утгатай зүйл ярив. Түүний хэлж буйгаар Улсын Филармониос хог новш бага гардаг. Гарсан бага сага хогоо Соёлын яамны гадна өөрсдөө аваачиж хаядаг байх нь ээ.
Тэгвэл энэ талаар өнөөдөр /2022.12.27/ бид нэхэн сурвалжиллаа. Сурвалжилгын хүрээнд “Сод монгол” группийн холбогдох албаны хүнээс тус хогийн цэгийн талаар тодруулахад “Хогийн хоёр том төмөр сав байгаа. Оффисын гэхээс илүү ресторан баарны хогийн хаягдал их гардаг. Гэхдээ Филармони хаана хогоо хаядгийг мэдэхгүй. Шөнө оройн цагаар энэ цэг дээр хог хаяж л харагддаг” гэдэг мэдээллийг өгөв.
Харин Улсын Филармоний Үйл ажиллагаа, үйлчилгээ хариуцсан албаны даргатай уулзаж тодруулахад “Бид энэхүү хогны цэгний асуудлыг шийдээд өг гэж удаа дараа “Сод Монгол” групп рүү хандсан. Гэвч энэ асуудлыг шийдэж өгөхгүй, хогны машингүй гэдэг шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. Дуудсан хогны машин нь ирдэггүй гэдэг тайлбарыг өгдөг. Мэдээж хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс, манай алба хаагчид хог хаядгийг үгүйсгэхгүй. Хэрэв манай байгууллагаас хог хаясан бол манай жижүүрүүдийн буруу” гэдэг тайлбарыг өгөв.
Улсын филармони, Соёлын төв өргөө хотын А зэрэглэлд буюу талбайн чанх зүүн талд байрладаг. Гэтэл хогны цэг нь тухайн байгууллагын нүүр царай болох төв хаалганых нь харалдаа байрлачихсан, хог ачих машин ойр ойрхон ирдэггүй гэх зэрэг асуудалтай өнөөдөртэй золгожээ.
Улсын филармонид гадна дотны төлөөлөгчдөөс эхлээд урлаг соёлын соён гэгээрүүлэх хүмүүс үйлчлүүлдэг. Нэг талаараа үйлчилгээний байгууллага. Нөгөө талаараа урлагаар дамжуулж улсаа сурталчилах томоохон ажлыг нэг обьект гэж хэлж болохуйц газар. Бодит байдал дээр хогондоо дарагдчихсан, хуучирч элэгдсэн барилга байгууламж, өнгө үзэмж, ажилчдын зан харилцаа, маркетинг олон нийттэй харилцах албаныхны ёсзүйгүй байдал гээд асуудлыг цааш лавшруулвал үүгээр дуусахгүй...
Нэвтрүүлгийг тун удахгүй хүргэнэ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …