УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Дэмжье” ажил өрнөсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбараа дэмжих, анхан шатанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдээ автомашинтай болгох ажлыг эхлүүлж гишүүд, дүүргийн удирдлагуудтайгаа хамтарч Приус-30, Акуа, Старекс зэрэг автомашинуудыг хүлээлгэн өгч байжээ.
Харин өчигдөр гэр хорооллын бүсийн хүнд хэцүү замаар явж үйлчилгээ үзүүлдэг 3,22-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Старекс автомашиныг хүлээлгэн өгчээ.
Ингэснээр Баянзүрх дүүргийн хороо бүрийн өрхийн эрүүл мэндийн төв автомашинтай болж байгаа аж.
Тэрбээр “Цаашид бусад гишүүд, дүүрэг, нийслэлийн удирдлагуудтай хамтарч эмч, сувилагчдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …