НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл 9 дүүрэгт “Эмэгтэйчүүдийн уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байна. Энэ удаад Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдтэй уулзаж, ярилцлаа. Тус зөвлөлөөс дүүрэг, хороодод эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах зорилготой юм. Энэ нь нийслэлийн дүүрэг, хороодын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэл болон дүүргийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг ханган ажиллахад чиглэнэ.
Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн гишүүн Ү.Оюунзул “Өнөөдрийн уулзалтаар 2023 онд нийслэл, дүүрэг, хороодын эмэгтэйчүүдийн зөвлөлийн хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж байна. Баянзүрх дүүрэг 380 мянга гаруй иргэдтэй. Хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Гэсэн ч эмэгтэйчүүдийн манлайлал Баянзүрх дүүрэгт дутмаг байгаа учраас тодотгож гаргаж ирэх шаардлагатай байна. Хороон дээр хийж хэрэгжүүлж буй зүйлс дүүрэгтэй шууд хамааралтай байдаг. Яг үүн шиг дүүргийн хэрэгжүүлж буй арга хэмжээ нийслэлийн хөгжилд чухал нөлөөтэй. Иймээс анхан шатнаас удирдах шат хүртэл асуудлыг бүх түвшиндээ ярих хэрэгтэй. Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл охидын зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл нийслэл, дүүрэг, сургуулиуд дээр байгуулагдаж байна. Охидыг зөв хандлагатай төлөвшүүлж, бүтээлч, бие даасан, чадварлаг, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахуйц бүсгүйчүүд болоосой гэсэндээ багаас нь бэлдэх хэтийн зорилготой арга хэмжээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, ахмад настнуудаа анхаарч ажиллана. Мөн бүх түвшинд эмэгтэйчүүдээ ажил болон бизнесийн бүх түвшинд дэмжинэ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад ч манлайлан оролцох зорилтыг тавьж байна” хэмээв.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанзагас “Манай дүүргийн хувьд тулгамдсан асуудлууд ихтэй. Сургууль цэцэрлэгийн хүртээмж дутагдалтай, эргэн тойрны аюулгүй байдал хангалтгүй, гэмт хэргийн гаралт өндөр ажилгүйдэл их хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага гэх мэт. Анхан шатанд эмэгтэйчүүдийн оролцоо их байдаг ч шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байсаар ирсэн. Тэр ч утгаараа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд удирдах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал хэрэгтэй” гэлээ. Дүүрэгт зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээ ач холбогдлын хувьд цагаа олсон, бодит ажил болж байна” гэсэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …