УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар “Аж ахуйн нэгжүүдийг дэмжих” тогтоолын төсөл өргөн барьж байгаа аж. Үүнд Цар тахлын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан паспорт олгох тухай асуудал хөндөгджээ.
Энэ талаар өнөөдөр УИХ–ын гишүүн Б.Пүрэвдорж “Сумын Тамгын газрын дарга албан паспорт аваад гадаадад зорчдог. Тэнд очоод гадаад хэлгүй учраас гайхаж байгаад бүтээсэн ажилгүй зорчдог зүйл байгаа.
Татвар, хураамж, шимтгэл төлсөн хэмжээгээр нийслэлд эхний 90, 21 аймгийн хувьд эхний 10, улсын хэмжээнд эхний 200-д орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгохоор төсөлд тусгасан.
Тийм учраас эдгээр ААН-ийн удирдлагыг гадаадад чөлөөтэй зорчуулах, бусад ангиллаар үйлчлүүлэхэд давуу тал бий болгох, бизнесээ хурдан шуурхай үргэлжлүүлэх боломжоор хангах зорилгоор уг тогтоолын төслийг өргөн барьж байна.
Жишээлбэл, Ховд аймагт гэхэд эхний 10-т орсон ААН-ийн удирдлагад албан паспорт олгоно. Хэрвээ дараа жил өөр компани ороод ирвэл байр нь солигдоно.
Албан паспортыг хоёр жилийн хугацаатай олгодог. ААН-үүд илүү сайн татвар төлж, өрсөлдөнө гэсэн үг. Төр тэдний төлсөн татвараар бизнесийн таатай орчныг бий болгох нь чухал юм.Бизнесийг төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад албаны паспорт чухал үүрэгтэй ” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …