Засгийн газрын хуралдаанаар гарч байсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн биржийг олон нийтийн болгох буюу IPO гаргах ажлыг энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газраас үүрэг чиглэл болгосны дагуу ирэх долоо хоногийн нэгдэхэд өдөр /2022.12.26/ цан цохиж, IPO-гийн ажлыг эхлүүлэхээр боллоо.
Хоёрдугаарт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Энэ компани нь цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Тиймээс үүрэг чиглэлийнхээ дагуу бүтцээ баталсан. Ажилчдадын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.
Гуравдугаарт, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь эдгээр хүмүүсийг улстөр, төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрд, төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх, мөн УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компаниуд төрийн тендер,худалдан авах үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалт хийх болсон.
Дөрөвдүгээрт, Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буугдсантай холбоотой хяналтын чиг үүргүүд нь харъяа яамдуудад шилжиж байгаа аж.
Тавдугаарт, Засгийн газарт дотоод хяналтыг байгуулах газар байгуулагджээ.
Б.Маргад-Эрдэнэ
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …