УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
УИХ–ын дарга Г.Занданшатар “Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор бид дөнгөж сая шийдвэр гаргалаа.
Авлигын улмаас төрд итгэх иргэдийн итгэл, төр, ард түмний хэлхээ суларч байна. Төрд итгэх, ард иргэдийн итгэл сулрахад гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөө маргаашаа аргалсан хэсэг бусаг шийдвэр гаргаж, өдөр хоногийг аргацааж өнгөрөөж сууж болохгүй болчихсон ийм цаг үе. Нийгэм даяар ард иргэд бухимдаж, тэсэрч, тэр дотроо худал, үнэн нь мэдэгдэхгүй попролт явагдаж байна. Бодит байдлын үнэн мөнийг олохыг тэд хүсэж байна. Хулгайчдыг олж шийтгэхийг шаардаж байна. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах тухай Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу тэдэнтэйгээ хамтарч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэнэ” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …