Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан амжилттай болж дүүргийн 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг амжилттай хэлэлцэж тус жилийг “ХҮНИЙ ХӨГЖИЛ”-ийн жил болгон зарлалаа. Энэ хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр
– 27 байршилд 18.9км авто зам – Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна
– Гэрэлтүүлгийн ажил – Ингэснээр дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно
– Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр 15 хороонд хийх
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор
– 4,16-р хороог жишиг хороо болгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах
– Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах
– Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар
– Дарь эх цогцолборын тохижилтын ажил
– Насан туршийн боловсролын төв байгуулах
– Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM – Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх
– 2022 онд эхлүүлсэн ч 100% дуусаагүй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлууд багтаж байна. Энэ удаагийн хурал цахим болон танхим хэлбэрээр 93 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд дүүргийн төсөвт суусан ажил бүр “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссанаараа онцлог байлаа
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …