Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “сүүлдээ бол жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо” гэв. Мөн “аливаа тэмцэл хөдөлгөөн системтэй бөгөөд Үндсэн хуулийн дэг журмын дагуу явагдах ёстой. Миний хувьд тухайн жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна” гэсэн юм.
Жагсаж буй хүмүүсийн төлөөллийг хүртэл ҮАБЗ-ийн нууц зөвлөмжтэй танилцах боломжтой гэдгийг хэлсэн. Одоогоор үзсэн хүн байхгүй” гэлээ.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн Банкны гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд шүүгдэгч статус руу шилжиж байгаа. Хэрэг нь шүүх рүү шилжиж байна. Хэргийнхээ материалтай танилцаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ. Уг хэлэлцүүлэг дууссаны дараа шүүх хуралдаан үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл гэм буруугийн хурлыг явуулна. Гэм буруутай эсэхийг шүүх шийднэ. Хэрвээ гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдвол УИХ-ын гишүүний халдашгүй эрх байхгүй болж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн ял оногдуулах хурал үргэлжилнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр процессын үйл ажиллагаа тасалдуулаад байгаа халдашгүй бүрэн эрхтэй хүний хэргийг шууд царцаахаар оруулж ирсэн. Ямар нэгэн хөөн хэлэлцэх хугацаа цаашаа тоологдохгүй хэрэг нь зогсоод, 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр тухайн хүний бүрэн эрх нь дуусгавар болсноор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа автоматаар үргэлжлэх юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …