УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод буй бүлгийн гишүүд шалгуулъя гэдэг нэг л зүйл дээр тогтож байгаа. Цаашид нэр нь зарлагдаагүй ч шалгуулах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
Бидний ойлгож байгаагаар прокурор, АТГ, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд явцын дунд шалгах зүйл их гарч ирэх байх. Тийм учраас өнөөдөр намын дарга бүлгийн хурал дээр бүлгийн гишүүд ямар нэгэн асуудалд холбогдвол бүгд шалгуулна гэдэг чиглэл өгсөн” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …