Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэг Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарчээ.
Энэ тухай Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Баттулга өглөө 2022.12.18/ 10:00 цагийн үед хилээр гараад зугтаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-т байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, Төмөр замын хэрэг зэрэг энэ бүгд яах вэ?" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд өнгөрсөн долоо хоногт нүүрсний хулгайн асуудлаар Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-т мэдүүлэг өгөөд байсан юм.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, түүнд хилийн хориг тавиагүй байсан тул эмчилгээнд явсан. Мөн ямар нэг хэрэгт яллагдагчаар татаагүй гэхчлэн мэдээлж байгаа юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …