Ардчилсан намаас Авлигатай тэмцэх газарт МАН-ын гишүүн Т.Аюурсайхан, П.Анужин, С.Батболд, Ч.Хүрэлбаатар, Ж.Мөнхбат нарыг шалгуулахаар холбогдох материалыг шилжүүлсэн талаараа мэдээлэв.
Хэвлэлийн Бага хурлын үеэр тэд “МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ.
МАН-ын гишүүн тус бүрт холбогдох 50-70 хуудас материалыг видео бичлэгийн хамт АТГ-т өнөөдөр хүргүүлж байна. Зохиолын найруулагч, ерөнхий автор бол нөхөр Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэж олон нийт үзэж байгааг сошиалаас болон олон нийтийн сэтгэгдэлээс бид харж байна. Жүжигчин У.Цогтбаяр Хуульзүйн сайд Х.Нямбаатараас 100 сая төгрөг авсан гэдгээ “Үнэн ба зөв”намын дарга А.Отгонбаатарын лайвын үеэр хэлсэн. Тухайн жүжигчин бол жүжигчнийхээ үүргийг гүйцэтгээд ажлынхаа хөлсийг авсан байх. Гэтэл тухайн хүнийг иргэдэд, залуучуудад тэр тусмаа СХД-ийн иргэд сонгогчдод нөлөөлөл бий болгосон хөлсийг өгөх дөө тухайн хүнийг хөлсөлсөн бол, сонгуулиар ажилласан ухуулагч нар, сонгуулийн штабын ажилчдын хоол ундны зардлыг хүртэл сонгуулийн штабын тайландаа оруулах ёстой. Гэтэл тэр 100 сая төгрөгний зардлыг тайландаа тусгаагүй байна. Тэр хамаатан садан өгсөн байна уу, Австралид ажиллаж амьдардаг байна уу огт хамаагүй зүйл. Тухайн хүний хандивласан 15 сая хүртэлх төгрөгийг тайлагнах ёстой. Хуулиар заагаад өгсөн байдаг. Тухайн УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа Х.Нямбаатар өнөөдөр тайландаа тусгаагүй байгаа нь цаашид өргөдөл гомдол өгөөд шалгаад явах юм бол нэр нь татагдах хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид дамжуулсныг өнөөдөр энэ хэвлэлийн хурлаар уламжилж байна” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …