Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас санаачлан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбар зэрэг 35 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөв.
Энэ удаагийн арга хэмжээг тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг агаарын бохирдлын эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.
Эдгээр тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, COVID-19 (SARS-CoV-2), томуугийн вирус болон агаар дахь бусад бактерийг 99% ариутган хорт хийг 96% саармагжуулах үйлдэлтэй бөгөөд эмнэлгийн дотоод агаарын чанар, эх, нярай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …