Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн компанитай холбоотой хулгай дээрмүүд их гарч байна. Тиймээс төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай болгох хэрэгтэй гэдгийг хаа хаанаа хэлж байгаа энэ цаг үед жагсаал үргэлжилсээр байна.
Жагсагчдын хувьд нүүрсний хулгайд холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг зарлаж чадахгүй байна гэх. Нөгөөтэйгүүр удаа дараа гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаа, дээрээс нь нүүрсний хулгайн асуудалд холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахыг шаардаж байгаа юм.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаа нь ганц энэ нүүрсний хулгайн асуудал биш.
Тэрбээр хэдхэн сарын өмнөөс бусдад авлига өгсөн хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тодруулбал, А.Адъяасүрэн нь тээврийн компанитай. Улмаар өөрийн компанидаа тээврйин С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хамаарал бүхий хүнээрээ дамжуулан 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Түүний нэр холбогдсон хэрэгт прокуророос яллах тогтоол үйлдэн, шүүх рүү шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Гэвч эхний хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байтал дараагийн хэрэгтээ ийн нэр холбогдоод гараад ирэв. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэлцдэг.
Б.Маргад-Эрдэнэ
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …