Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.29) хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хуулийн онцлох хэсгээс...
Хуульд зарим төрлийн зөвшөөрөлд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох нөхцөлтэй холбоотой нэмэлт зохицуулалтыг тусгажээ. Мөн хуульд заасан зөвшөөрлөөс 2 тусгай, 3 энгийн зөвшөөрлийг хасч, 2 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх болон радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах үйл ажиллагаа, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээрх эрсдэл бүхий тодорхой үйл ажиллагааг зөвшөөрөлтэй болгох шаардлагыг харгалзан 4 тусгай, 3 энгийн зөвшөөрөл олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан гэлээ.
Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 төрлийн тусгай зөвшөөрөл, 7 төрлийн энгийн зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх юм байна.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдлийг өөрчлөх зохицуулалтыг тусгасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.
Зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг хэт ерөнхий, эсхүл оновчгүй байдлаар тогтоосныг залруулах зохицуулалт болно хэмээн үзжээ. Мөн зөвшөөрөл олгох харилцаанд мөрдөх журмыг зөвхөн хуулиар тогтоох зарчимд нийцүүлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журмыг тухайлсан хууль бүрд тодруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …