БНХАУ-ын төв банк хэд хэдэн бүс нутгийн 40 улстай ойролцоогоор 590 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байдаг.
Энэ жагсаалтанд Монгол Улс ч багтсан төдийгүй 2023 онд своп хэлэлцээр дуусах ёстой байсан. Тэгвэл төрийн тэргүүний БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд ирэх оны долдугаар сард дуусах байсан Хятадын төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар болжээ.
Уг асуудлыг сунгах саналыг манай талаас өнгөрсөн хоёрдугаар сард дэвшүүлж байсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийлсэн байна.
Хугацаа болно гэдэг нь гэрээний дагуу албан ёсоор 3-4 сарын өмнө Монгол Улс хүсэлтээ гаргана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны 4-р сард манай улс своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах боломж бүрдсэн.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …