“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг ахлахаар болжээ.
Монгол Улс 2012 оноос хойш удаа дараа “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр хандаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй нь хариуцсан яам болон эрдэмтдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа дутагдаж байгаагийн илэрхийлэл юм.
Иймд, уг асуудлыг Монгол Улсын Их Хурал онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, Байнгын хорооны даргаар ахлуулсан уг ажлын хэсгийг төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор өргөн хэмжээнд зохион байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байна гэж үзжээ.
Монголын эзэнт гүрний түүх, нэн ялангуяа Хүннү, Их Монголын түүх, соёл нь манай улсын тусгаар тогтнол, оршин тогтнох эрхийн гол баталгаа болдог. Энэ үүднээс эх түүхээ зөв хадгалж, хамгаалах нэг арга зам бол түүх, соёлын голлох нотолгоо болох өвүүдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх явдал юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …