Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжсэнээр бусдыг архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хариуцлага хүлээдэг болох юм.
Хуультай холбоотой ОНЦЛОХ 10 заалтыг танилцуулж байна.
- Одоогийн мөрдөгдөж буй Онцгой албан татварын хуулиар согтууруулах ундааны хатуулаг 25-аас доош, 25-40, 40-өөс дээш гэсэн гурван шаталттай байсан. Харин шинэ хуулиар согтууруулах ундааны хатуулгыг хоёр градусын ялгамжтайгаар арван үе шаттай болгосон. Өөрөөр хэлбэл хоёр градусаар ахих тусам татвар нь нэмэгдэнэ. Нэг литр тутмаас авах онцгой албан татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2025-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үеэ шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр хуульчилсан.
- Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, хоёр хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг согтууруулах ундаа гэж нэрлэнэ.
- Уламжлалт аргаар бэлтгэж, хувийн хэрэгцээндээ хэрэглэх нэрмэл архинд хууль үйлчлэхгүй. Сонирхуулахад айргийн хатуулаг судалгаагаар 0.5-2.5 гэж гарсан.
- Уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална. Ингэхдээ худалдаа үйлчилгээ бол тав, үйлдвэрлэл арван жилийн зөвшөөрлийн хугацаатай болгосон.
- Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульд тусгасан.
- Татварын өртэй тохиолдолд согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
- Үйлчилгээний байгууллагууддуудлагын жолооч, таксины мэдээллийг байршуулах үүрэгтэй болсон.
- Үйлчилгээний байгууллагын ажилчид согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад заавал хамрагдсан байх ёстой.Энэ сургалт нь үйлчлүүлэгчдэд хууль тогтоомжийн зохицуулалтын талаар танилцуулах бөгөөд сургалтыг ашгийн төлөө бус байгууллагууд зохион байгуулна.
- Сургалтын төлбөрийн талыг Засгийн газрын тусгай сан болох Архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас гаргана.
- Төрийн байгууллагын хувьд төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …